IBT TOEFL – Internet Based TOEFL
Интернет-д суурилсан TOEFL нь шалгалт өгөгч хүмүүсийн унших, сонсох, ярих мөн бичих чадварыг шалгадаг. Интернет-д суурилсан TOEFL –ийн гол давуу тал нь тусгайлан зохиогдсон программ хангамжийн тусламжтайгаар шалгалт өгөгчдийн Англи хэлний хэд хэдэн чадварыг зэрэг шалгадагт оршино. Жишээ нь: Шалгуулагч нь харилцан яриаг сонсоод түүнийхээ тухай ярих эсвэл дэлгэцэнд гарах текстыг уншаад дараа нь багшийн лекц сонсож эцэст нь түүнийхээ тухай нэгтгэж бичих даалгавар байдаг. Шалгалтын үед тэмдэглэл хийж болох болсон нь шалгалт өгөгчдөд илүү амжилттай байх нөхцлийг бий болгосон.
ETS буюу Educational Testing Service –ээс интернет сүлжээ ашиглан жилд 30-40 удаа TOEFL IBT шалгалтыг зохион байгуулж авдаг.
Тестийн шинэ загвар
Та уг шалгалтын асуултуудын бүтэц, төрөл, загварыг харж бэлдэж болох бөгөөд бэлдэх дараах боломжууд танд байгаа билээ. Эндээс та тестийн ерөнхий загварыг харна ууУнших3 – 5 уншлагын тэкст байна.
Асуултын тоо: 36-70 асуулт Оноо: 0-30 |
Сонсох2 – 3 харилцан яриа байна.
Хугацаа: 60-90 минут Асуултын тоо: 51 асуулт Оноо: 0-30 |
Завсарлага10 минут |
Ярих2 чөлөөт ярианы өгөгдөл байна.
Асуултын тоо: 6 даалгавар Оноо: Шууд олгогдсон 0 – 4 оноог 30 оноо руу хөрвүүлэн бодно. |
Бичих1 чөлөөт эссэний өгөгдөл байна.
Асуултын тоо: 2 даалгавар Оноо: Шууд олгогдсон 0 – 6 оноог 30 оноо руу хөрвүүлэн бодно. |
Нийт оноо 0-120 |
No comments:
Post a Comment